Удирдлагын баг
Эрхэм хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагчид аа,
MLG Group-ийн хөгжил, өсөлтийн замналд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй Та бүхэнд талархал илэрхийлье.
Бидний хувьд хөрөнгө оруулалт гэдэг зөвхөн санхүүжилт бус, харин итгэлцэл дээр тогтсон урт хугацааны түншлэл юм. Тиймээс хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг тогтвортой өсөлт, хариуцлагатай засаглал, санхүүгийн сахилга бат, ил тод үйл ажиллагаагаар баталгаажуулахыг эрхэмлэдэг.
Бизнесийн орчин хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед бид зөвхөн өсөлтийн хэмжээг бус, өсөлтийн чанарыг чухалчилж байна. Эрсдэлийн зохистой удирдлага, үйл ажиллагааны үр ашиг, технологийн шинэчлэл, мэдээллийн аюулгүй байдал болон чадварлаг хүний нөөц нь бидний урт хугацааны хөгжлийн үндэс юм.
Бид санхүүгийн үйлчилгээ болон автомашины худалдаа, үйлчилгээний бизнесүүдийнхээ харилцан уялдааг бэхжүүлж, хэрэглэгчийн бодит хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ бизнесийн тогтвортой, өрсөлдөх чадвартай экосистемийг бий болгохоор ажиллаж байна.
Цаашдын өсөлтөө бид хариуцлагатай тэлэлт, технологид суурилсан үр ашиг, эрсдэлийн сахилга бат, шинэ боломжийг бодит үнэ цэнэ болгон хувиргах чадвар дээр тулгуурлан бүтээнэ.
Өнөөдрийн амжилтаас илүү маргаашийн тогтвортой байдлыг, богино хугацааны үр дүнгээс илүү урт хугацаанд бүтээх үнэ цэнийг чухалчлах нь бидний зарчим хэвээр байх болно.
Та бүхний итгэл бидний хувьд үнэ цэнтэй төдийгүй өндөр хариуцлага юм.
Хамтдаа тогтвортой өсөлт, үнэ цэнтэй ирээдүйг бүтээцгээе.
Удирдлагын баг
Nakagawa Takahiro
Б.Мөнх-Уянга
М.Энхболд
С.Оюунбилэг
Ц.Гоомарал
Д.Баасанжав
М.Энхжаргал